Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, энэ сарын 23-24-нд шилжих шөнө Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн бөөрөн тус газарт нэг удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. Өдгөө хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол холбогдогчийг цагдан хориогүй, гадуур мөрдөн шалгаж байгаа аж.