Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ -ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг одоогоос хоёр жил орчмын өмнө /2022.01.19/ АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн байдаг.
Учир нь Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Улмаар Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноолоо.