Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас энэ сарын 24-ний өдөр /2024.10.24/ хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг саатуулан 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайханыг цагдан хорихгүйгээр гадуур шалгахаар болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.