Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр нь "Хайнань"-д аялж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны өдөр БНХАУ-д гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр "Харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн. Монгол Улсын иргэн өндрөөс унаж амь насаа алдсан. Хамгийн түрүүнд Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын газар БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайн иргэний талаар мэдээлэл өгч болохгүй. Ар гэр, амьдралын асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар "гаднын нөлөөгүй" гэдэг мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгч байна. Ар гэр нь очиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал, ар гэрийг нь бодоод асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна" гэлээ.