Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт оноосон 16 жилийн хорих ялын хэмжээг бууруулжээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт оноосон 16 жилийн хорих ялын хэмжээг бууруулжээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Ингэхдээ шүүгдэгч нарт оноосон хорих ялыг тодорхой хэмжээгээр бурууулж шийдвэрлэжээ. 

Тодруулбал,

  • Шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жилийн хорих ял оноосныг 13 жил, 1 сар, 22 хоногийн хорих ял болгон өөрчилсөн байна.
  • Шүүгдэгч Б.Хулансамбууд анхан шатны шүүхээс 16 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 15 жил, 02 сарын хорих ял болгон,
  • Шүүгдэгч Б.Ууганзаяад анхан шатны шүүхээс оноосон 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 7 жил, 08 сарын хорих ял болгон,
  • Шүүгдэгч Н.Батдуулгад анхан шатны шүүхээс 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 03 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн байна.