ВИДЕО: Монголд аялж явсан БНСУ-ын иргэний автомашин "дугуйнд оногдож" осолдсон гэх бичлэг цацагджээ

ВИДЕО: Монголд аялж явсан БНСУ-ын иргэний автомашин "дугуйнд оногдож" осолдсон гэх бичлэг цацагджээ

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монгол Улсад аялах БНСУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Харин жуулчдын энэ их урсгалыг дагаад ариун цэврийн өрөө, бусад дэд бүтэц зэрэг сайжруулах шаардлагатай олон асуудал гарч буй. Тодруулбал, манай орон нутагт түгээмэл байдаг "модон жорлон", автозамын аюулгүй байдал зэрэг нь БНСУ-ын олон иргэдийг шүүмжлэлийг дагуулдаг. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд, "БНУС-аас өөрийн автомашинтайгаа Орос Монголоор аялж байсан солонгосын аялагч залуугийн автомашин зөрж явсан портерын салсан дугуйнд оногджээ" гэсэн тайлбартай бичлэг цацагдаад байна.

ВИДЕО: 

Тус бичлэгт, "Монголд зорчиж явсан Sonata-6 загварын суудлын автомашинтай зөрж байсан "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгслийн дугуй салж, улмаар осол гаргаж байгаа" нь гарах аж. Удалгүй Sonata-6 загварын автомашинаас солонгос бололтой нэгэн иргэн "цагдаа" хэмээн англи хэлээр хэлэх бөгөөд түүний урдаас монгол бололтой нэгэн иргэн гүйж ирэх" нь гарах ажээ.  Харин тус осол нь хэзээ, хаана гарсан болох нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.