Өчигдөр буюу аравдугаар сарын 24-ний өдөр Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхимаас Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй нь тогтоогдсон тул оролцогч орнуудын Ассамблейд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн талаар мэдэгджээ.
Тодруулбал, Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн хамтран ажиллах тухай хүсэлтийг биелүүлээгүй нь Шүүхийг дүрмийн 87 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан. Иймд Монгол Улс Олон Улсын Шүүхтэй хамтран ажиллахгүй байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, Ассамблейд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж Танхим үзжээ.
Монгол Улс 1998 онд Ромын дүрэмд нэгдсэн байдаг. Ромын дүрмийн 86-р зүйлд оролцогч бүх улсууд Шүүхийн бүрэн эрхийг дэмжихийн тулд Шүүхтэй хамтран ажиллах ёстой гэж заасан байдаг. Түүнчлэн Ромын дүрмийн 87 дугаар зүйлийн 7-д зааснаар Владимир Владимирович Путиныг баривчлах, хүлээлгэн өгөхөд хамтран ажиллах тухай Шүүхийн хүсэлтийг Монгол Улс биелүүлээгүй болохыг тогтоож, Оролцогч улсуудын Ассамблейд уг асуудлыг шилжүүлсэн байна.
Эх сурвалж: International Criminal Court