"Хайнань"-д аялж байгаад амиа алдсан Нийслэлийн хэлтсийн дарга Т.Отгонбаярын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд манай улсын ЭСЯ дэмжлэг үзүүлж эхэлжээ

"Хайнань"-д аялж байгаад амиа алдсан Нийслэлийн хэлтсийн дарга Т.Отгонбаярын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд манай улсын ЭСЯ дэмжлэг үзүүлж эхэлжээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг энэ сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл амь хохирогч нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр байсан аж. Тэрээр Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн тавдугаар сарын 31 /2024.05.31/-ний өдөр хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байжээ.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Т.Отгонбаярын өндрөөс унаж амь насаа алдсан хэргийг БНХАУ-ын хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнтэй хамт явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдаас тайлбар, мэдүүлэг авч эхэлсэн" байна.

Энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор амь хохирогчтой хамт "Хайнань" албаны хүмүүс Монголд буцаж ирээгүй байгаа аж. Түүнчлэн амь хохирогч нь өндрөөс унаж амь насаа алдахынхаа өмнө нь гэр бүлийнхээ хүнтэй холбоо барьж, "Анхаарал хандуулах"-аар зурвас илгээсэн байж болзошгүй гэх мэдээлэл ч байна. 

Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын иргэн гаднын улс оронд аялж байгаад амь насаа алдсан хэрэгт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч эхлээд байгаа юм байна. Мөн уг хэргийн талаарх мэдээлэл манай улсын Гадаад харилцааны яаманд ирээд байгаа аж. Харин тус яамнаас манай улсын цагдаагийн байгууллагад энэ талаарх мэдээллийг одоогоор илгээгээгүй байна.