ШУУРХАЙ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж, амиа алджээ

ШУУРХАЙ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж, амиа алджээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  тус газрын 10 гаруй албан хаагч "Хайнань"-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Мөн тухайн амь хохирогч нь өмнө нь дүүргийн Худалдан авах албаны даргаар ажиллаж байсан байна. Тухайн хэргийг өдгөө БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.