Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн J-Hope цэргээс халагджээ

Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн J-Hope цэргээс халагджээ

Өмнөд Солонгосын дэлхий даяар алдаршсан К-поп хамтлаг болох BTS-ийн гишүүн J-Hope буюу Жон Хусог өчигдөр /2024.10.17/-ий өдөр цэргийн албаа хаажээ. Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн J- Hope цэргээс халагджээ.

Тодруулбал тэрбээр Гангвондо мужийн Вонжу дахь 36-р явган цэргийн ангид 18 сарын хугацаанд цэргийн үүрэгт албыг хашиж дуусган хамтлагийнхаа цэргийн албаа хаасан хоёр дахь гишүүн болж байна. Түүнчлэн 2024 оны 6 сарын 12-нд хамтлагийн гишүүн Жин цэргээс халагдаж байжээ. Мөн цаашид өөрийн уран бүтээлийн ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний цэргийн алба хаасныг тэмдэглэж ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан юм. Энэ нь хамтлагийн гишүүдийн аюулгүй байдлын улмаас гаргаж буй шийдвэр ажээ. Дашрамд Жон Хусогийг хөгжөөн дэмжигчид болон хамтлагийхан нь угтан авчээ.  

ВИДЕО: