ВИДЕО: "Нохойгоо хурдны замын хажуугийн хашаанд уяж орхисон" хэргээр АНУ-ын иргэн 5 жилийн ялаар шийтгүүлэхээр болжээ

ВИДЕО: "Нохойгоо хурдны замын хажуугийн хашаанд уяж орхисон" хэргээр АНУ-ын иргэн 5 жилийн ялаар шийтгүүлэхээр болжээ

АНУ-ын Флорида мужийн нэгэн эр "Милтон" хар салхины үеэр нохойгоо хурдны замын хажуугийн хашаанд уясан хэргээр баривчлагдсан талаар Foxnews мэдээлжээ.

Тодруулбал, нохойны эзэн А.Гарсиагийн хэлснээр, "тэрээр "Милтон" хар салхинаас зугтахын тулд Жоржиа хот руу автомашинаа жолоодож яваад "нохойг авах хүн олдохгүй" байсан тул хурдны замын дагуу "Жумбо" нэртэй нохойгоо уяаж орхисон байна. Харин замын хажуугаар явж байсан жолооч нохойны талаар цагдаад мэдэгдсэн ба цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход "Жумбо" нэртэй нохойг хашаанд уяаж орхисон байсан бөгөөд усанд зогсож байжээ. 

Иймд "Жумбо"-г малын эмчид үзүүлж, дараа нь хамгаалах байранд шилжүүлсэн байна. Харин нохойг аврагчид "Тропер" хэмээх шинэ нэр өгчээ. Улмаар нохойны хуучин эзнийг "амьтдад харгис хэрцгий хандсан" хэрэгт буруутгаж, таван жил хүртэл хорих ялаар шийтгүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: