Украины Ерөнхийлөгч В.Зеленский Дээд Радад үг хэлэхдээ есдүгээр сарын сүүлчээр АНУ-ыг зорьсон “ялалтын төлөвлөгөө”-нийхөө талаар ярьжээ. Одоогоор тус төлөвлөгөөг албан ёсоор болон олон нийтэд танилцуулаагүй байгаа бөгөөд төлөвлөгөө нь таван зүйл, гурван нууц хавсралтаас бүрдэж байгаа аж.
В.Зеленский Дээд Радад хэлсэн үгийнхээ эхэнд "В.Путины хувьд дүлий, гэхдээ Украинчууд нөхцөл байдлаа өөрчлөх ёстой. Ингэснээр Орос улс энх тайвныг тогтоохоос өөр аргагүйд хүрнэ" гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков В.Зеленскийн төлөвлөгөөг "нэг өдрийн настай" гэж тодорхойлжээ.
“Ялалтын төлөвлөгөө”-ний эхний зүйл бол геополитикийн асуудал. Энэ бол Украиныг одоо НАТО-д урих явдал. Хоёрдахь зүйл бол Оросын нутаг дэвсгэрт ажиллагаагаа үргэлжлүүлэх, Оросын нутагт цохилт өгөх хязгаарлалтыг цуцлах, Оросын нисэх онгоцуудыг түншүүдтэйгээ хамтран устгах, нисгэгчгүй онгоц, пуужингуудыг хэрэглэх цар хүрээг өргөжүүлэх, холбоотон орнуудын тагнуулын мэдээлэлд нэвтрэх тухай агуулгатай байна" гэж В.Зеленский энэ заалтаа тайлбарлажээ.
В.Зеленский үгийнхээ төгсөлд, "Орос улс Украинд тавих хяналтаа үүрд алдах ёстой, түүгээр барахгүй ийм хяналт тавих хүсэлгүй болох ёстой. Энэ бол украинчуудын хувьд амьдралын баталгаа, Европын хувьд энх тайвны баталгаа юм. Энэ бүхэнд хүрэхийн тулд би та бүхнийг Украины төлөө, Украин дахь эв нэгдлийн төлөө түншүүдтэйгээ хамтран ажиллахыг, түншүүдээ итгүүлэн үнэмшүүлэхийнх тулд цөхрөлтгүй ажилладаг байхыг хүсэж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC