АНУ-ын Тээврийн яамнаас еврей зорчигчдыг гадуурхсан Германы агаарын тээврийн "Lufthansa" компанид дөрвөн сая ам.долларын торгууль ногдуулсан байна.
Тодруулбал, Германаар дамжин Нью-Йорк хотоос Унгарын Будапешт руу нисэх гэж байсан 128 зорчигчдыг еврей хувцас өмссөн хэмээн "Lufthansa"-ийн онгоцонд суухыг хоригложээ. "Lufthansa" компани иргэний эрхийг зөрчсөн учир АНУ-ын Тээврийн яамнаас урьд өмнө байгаагүй өндөр торгуулийг ногдуулсан аж. Түүнчлэн АНУ-ын Тээврийн яамны нарийн бичгийн дарга Пит Баттигиег "Аялж яваа хэн ч гадуурхагдах ёсгүй, зорчигчийн иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд бид шалгаж, хариу арга хэмжээ авахад бэлэн гэсэн тодорхой мессежийг бид агаарын тээврийн салбарт өгч байна" гэсэн юм.
Мөн АНУ-ын засгийн газрын Антисемитизмийн эсрэг тусгай Элчин сайд Дебора Липстадт "Зорчигчдод хэрхэн хандсан нь итгэмээргүй юм. Би анх сонсоод үгүй байлгүй дээ, хэн нэгэн буруу мэдээлсэн байх гэж бодсон. Гэтэл яг л тийм зүйл болсон байсан. Бүр бидний бодож байснаас ч долоон дор" хэмээн мэдээлжээ.