ВИДЕО: Агнуурын тэнгисээс хоёр сарын дараа амьд олдсон иргэн "монгол тэмээний ноосон хөнжил" түүнийг осгож амиа алдахаас аварсан гэж ярьжээ

ВИДЕО: Агнуурын тэнгисээс хоёр сарын дараа амьд олдсон иргэн "монгол тэмээний ноосон хөнжил" түүнийг осгож амиа алдахаас аварсан гэж ярьжээ

Агнуурын тэнгис /Охотски/-т хоёр сарын өмнө гараад сураггүй алга болсон гурван хүний нэгийг нь даваа гараг /2024.10.14/-т эсэн мэнд олсон. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 9 /2024.08.09/-ны өдөр далайд гарсан "катамаран" төрлийн завинд ах, дүүс мөн 15 хүү гээд нийт гурван хүн байсан гэдэг.

Тэд Охинскийн районыг чиглэн явж байгаад холбоо тасарсан бөгөөд  өнгөрөгч даваа гараг /2024.10.14/-т тэдний сууж явсан завь Охотскийн тэнгисээс олдсон бөгөөд "хоёр хүн нь нас барж, нэг нь амьд үлдсэн талаар BBC агентлагийн мэдээлсэн юм. 

Тэгвэл хоёр сарын хугацаанд далайд хөвж, амьд үлдсэн М.П.Магаданы хэвлэлд ярилцлага өгөхдөө, "түүнийг осгож үхэхээс монгол тэмээний ноосон хөнжил аварсан" талаар ярьжээ. Тодруулбал, тэрээр "Би бурханы тусламжтайгаар амьд гарсан. Би борооны ус цуглуулж ууж байсан. Бас миний хөл норсон, хүйтэн өдөр би монгол тэмээний ноосон хөнжлөөр дулаацдаг байсан" гэж ярьжээ. Өдгөө М.П.Магаданы эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд сэтгэл зүйч түүнтэй хамт байгаа аж. Мөн мужийн эрх баригчид түүнийг Буриад руу явах тасалбарыг нь худалдаж авч өгнө гэдгээ мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө