Трэвис Гиенгер гэх иргэн 1121 кг жинтэй хулуу тариалж, дэлхийн аварга болжээ

Трэвис Гиенгер гэх иргэн 1121 кг жинтэй хулуу тариалж, дэлхийн аварга болжээ

АНУ-ын Хойд Калифорнид жил бүр зохион байгуулагддаг хамгийн том хулуу шалгаруулах тэмцээний аваргаар Трэвис Гиенгер тодорч, аварга том хулуугаараа дөрвөн жил дараалан дээд шагнал хүртлээ.

Тодруулбал, Миннесота мужийн Анока хотын иргэн Трэвис Гиенгер нь Сан Францискогийн өмнөд хэсэгт орших Халф Мун Бэйд болсон хулууны жингийн 51 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгууллаа. Түүний хулуу 2,471 фунт буюу 1,121 кг хүрч, тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн жил 1,247 кг жинтэй хулуугаараа дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм.

Тэрбээр хулуугаа эрүүл хөрсөнд сайн бордож дээд амжилт дахин эвдэхдээ анхаарсан ч энэ намар хүйтэн, ихээхэн бороотой байсан нь нөлөөлсөн тухайгаа ярьсан байна. Халф Мүүн Бэй хотод 35 цаг явж авчирсан аварга хулуугаа тэрбээр Өмнөд Калифорнид аваачин сийлбэрчдийн багт үлдээх гэнэ. Сийлбэрчид Хэллоуины баярт зориулж хулуун дээр 3D сийлбэр хийх аж. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө