Британийн уулчин А.Браунли одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр 14 ууланд авирсан хамгийн залуу эмэгтэй төдийгүй К2 уулын оргилд гарсан хамгийн залуу уулчин болж байв. Тэгвэл түүний рекордыг Балбын 18 настай уулчин Нима Ринджи эвдээд байна. Тодруулбал, Балбын 18 настай уулчин Нима Ринджи дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарсан хамгийн залуу уулчин болж Гиннесийн амжилтын номонд бүртгүүлжээ.
Тодруулбал, Нима Ринжи өнгөрөгч лхагва гараг /2024.10.09/-ийн өглөө Балбын 8027 метрийн өндөрт орших Шишабангма ууланд гарснаар 8000 метрээс дээш өндөртэй дэхлийн бүх оргилыг эзэлсэн уулчин болсон талаар “The Himalayan Times” мэдээлсэн юм. Түүний энэхүү авиралт нь 2022 оны есдүгээр сард 8163 мертийн өндөртэй Манаслу ууланд анх авирснаар эхэлсэн байдаг. Харин сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тэрбээр дэлхийн ноён оргил Эверест, дэлхийн хоёр дахь өндөр уул болох К2 зэрэг оргилуудад авиралт хийжээ.
Эх сурвалж: BBC