ШУУРХАЙ: Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудын хэрэгт Тонхил сумын Засаг дарга М.Насанбат нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудын хэрэгт Тонхил сумын Засаг дарга М.Насанбат нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ

Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудад Тонхил сумын Засаг дарга М.Насанбат 300 мянгыг өгч, сургалтын төлбөр амлаж, сумандаа авч ирж, саналыг нь өгүүлсэн байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл саналаа өгөөд буцаж явахдаа осолдож, амь насаа алдсан оюутнуудын хэрэгт Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга М.Насанбат нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг "төрийн эрх мэдлийг хууль бусаар авах"-ыг санаархаж, оюутан залуусыг зөөвөрлөн саналыг нь өгүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж, тайлбар мэдүүлгийг авч эхэлсэн байна. Хэрэв М.Насанбат нар нь оюутнуудад бэлэн мөнгө тарааж, сургалтын төлбөр зэргийг амласан болох нь тогтоогдож, үүнээс нь үүдэж бусдын амь нас, эрүүл мэнд хохирсон бол эргүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах юм.  

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах

1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.