ШУУРХАЙ: Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудад Тонхил сумын ЗД М.Насанбат 300 мянгыг өгч, сургалтын төлбөр амлаж, авч ирсэн байж болзошгүй байна

ШУУРХАЙ: Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудад Тонхил сумын ЗД М.Насанбат 300 мянгыг өгч, сургалтын төлбөр амлаж, авч ирсэн байж болзошгүй байна

Орон нутгийн сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд Говь-Алтай аймагт осолд орж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр гарсан билээ. 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Тухайн оюутнуудыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга М.Насанбат Улаанбаатар хотоос унаагаар авчирч, саналыг нь өгүүлсэн байж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Насанбат нь оюутнуудад саналаа өгсөн хэмээн тус бүр 300 мянган төгрөг өгч, "Ирэх жил сургалтын төлбөрийг нь даана" хэмээн амалсан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн удирдлагууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 700 орчим оюутныг зөөвөрлөсөн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.

Өмнөх УИХ-ын сонгуулиар тус аймгийн удирдлагууд мөн оюутнуудыг зөөвөрлөн саналыг нь өгүүлж, улмаар 300 мянган төгрөг өгч, орон нутгийн төсвөөс сургалтын төлбөрийг нь төлсөн тул оюунтууд энэ удаагийн сонгуульд оюутнууд олноор очиж саналаа өгсөн байна.