ШУУРХАЙ: Орон нутгийн сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд Говь-Алтай аймагт осолд орж, хоёр нь нас барсан байж болзошгүй байна

ШУУРХАЙ: Орон нутгийн сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд Говь-Алтай аймагт осолд орж, хоёр нь нас барсан байж болзошгүй байна

Өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн. Баасан, Бямба, Ням гээд гурван өдөр үргэлжилсэн амралт тохиож буй тул иргэд орон нутгийг олноор зорьж сонгуульд оролцсон гэх мэдээлэл бий. 

Харин өнөөдөр /2024.10.14/-өөс эхлэн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, маргааш буюу энэ сарын 14-нд ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулсан. Иймд өнөөдөр орой Төв, Дархан-Уул аймгийн нутагт их хэмжээний цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсээд байгаа юм. 

Тэгвэл орон нутгийн сонгуульд оролцоод хувийн унаагаар буцаж явсан оюутнууд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт осолдож, харамсалтайгаар хоёр нь нас барж, осолд орсон гурван иргэнийг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар "Алтай ТВ" мэдээлээд байна. Харин тус ослын талаар ТЦА-наас албан ёсны, тодорхой мэдээлэл хийгээгүй байна.