Э.Бат-Үүл: Би Нийслэлийн АН-ын дарга болж В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө

Э.Бат-Үүл: Би Нийслэлийн АН-ын дарга болж В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө

НИТХ-ын сонгуульд нийслэлийн АН-ын хороо ялагдал хүлээж 45 суудлаас ердөө таван суудалтай болоод буй. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийгөө нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа цахим хуудаснаа мэдэгдэв. 

Тэрбээр "Нэгд, Би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна. Хоёрт, Тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, Хувийн өмчийн шударга бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" гэжээ.