"Саналын хуудасны зураг"-ийг цахим хуудастаа байршуулсан Б.Цогтгэрэл 10 сая төгрөгөөр торгуулах уу

"Саналын хуудасны зураг"-ийг цахим хуудастаа байршуулсан Б.Цогтгэрэл 10 сая төгрөгөөр торгуулах уу

Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өчигдөр /2024.10.11/ болж өндөрлөсөн. Сонгуулийн урьдчилсан мэдээгээр МАН-ын нэр дэвшигчид 14 аймаг,  найман дүүрэг, НИТХ-д олонх болж ялалт байгуулаад байна. 

Тэгвэл ИТХ-ын сонгуулийн өмнө Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж, "орон нутгийн сонгуульд саналаа өгсөн иргэн саналын хуудасны зураг дарж цахим хуудастаа байршуулбал 10 сая төгрөгөөр торгоно" хэмээн мэдэгдсэн. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл олон нийтийн сүлжээнд, "МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлсан саналын хуудас" бүхий гэрэл зургийг нийтэлсэн байна. Иймд зарим иргэд Б.Цогтгэрэлд хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. Харин Б.Цогтгэрэлийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зураг нь "түүний өөрийн бөглөсөн саналын хуудас уу, эсвэл өөр хэн нэгний түүнд саналын хуудасны зургаа дамжуулсан уу" гэдэг нь тодорхойгүй байна. 

 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө