Дүүг нь авах гээд сургууль руу орох хооронд алга болсон хүүг тухайн өдөрт нь эсэн мэнд олсон гэж ЦЕГ-аас мэдээллээ

Дүүг нь авах гээд сургууль руу орох хооронд алга болсон хүүг тухайн өдөрт нь эсэн мэнд олсон гэж ЦЕГ-аас мэдээллээ

Энэ оны аравдугаар сарын 09-ний өдөр 9 настай “С” нь сургуулиас дүүг нь авах гээд орох хооронд сургуулийн хашаанаас гарч явж алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тавигдсан. Хүүхдийг тухайн өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.