Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт гарсан зам тээврийн ноцтой ослуудын улмаас авто замуудад түгжрэл, ачаалал үүсчээ

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт гарсан зам тээврийн ноцтой ослуудын улмаас авто замуудад түгжрэл, ачаалал үүсчээ

Өнөөдөр /2024.10.10/ 15:30 цагийн орчимд хороололоос Баянбүрдийн уулзвар явах замд дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, “Prius 20” маркийн автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” маркийн хоёр автомашинтай мөргөлдсөн байна. “Prius-20” маркийн автомашины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай эрэгтэй хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.

Мөн өнөөдөр 17:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөн, “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна. Харин хүн гэмтсэн учир цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилладаг тул хөдөлгөөнд нөлөө үзүүлж, гол гудамж, замуудад түгжрэл үүссэн байна. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.