"Баянбүрд"-ийн уулзвар орчимд дөрвөн автомашин мөргөлдсөний улмаас авто замын түгжрэл үүсээд байна

"Баянбүрд"-ийн уулзвар орчимд дөрвөн автомашин мөргөлдсөний улмаас авто замын түгжрэл үүсээд байна

Өнөөдөр /2024.10.10/ 15:30 цагийн орчимд Хорооллоос Баянбүрдийн уулзвар явах замд дөрвөн автомашин мөргөлдөж гурван хүн гэмтсэн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Toyota Prius-20 маркийн автомашин урсгал сөрж, Changan маркийн, Toyota Prius Alpha маркийн хоёр автомашинтай мөргөлдсөн байна. Toyota Prius-20 маркийн автомашины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай, эрэгтэй хүүхэд байжээ. Харин гэмтсэн жолооч болоод зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.