ШУУРХАЙ: Э.Оюунболд нь Арбитрын шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзжээ

ШУУРХАЙ: Э.Оюунболд нь Арбитрын шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзжээ

Сар шинийн барилдаанд допинг илэрч, барилдах эрхээ 8 жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын гомдлыг арбитрын шүүх хүлээн авч, хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Э.Оюунболд нь Арбитрын шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан байна. Тиймээс тус шүүхээс Э.Оюунболдын өргөдөлтэй, "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо", "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага", Монголын Үндэсний Бөхийн холбоо" НҮТББ нарт холбогдох Давж заалдах комиссын хэрэгт өргөдөл гаргагч өргөдлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.