Авлигын хэрэгт холбогдоод буй ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн оронд М.Нармандахыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Авлигын хэрэгт холбогдоод буй ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн оронд М.Нармандахыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр /2024.09.16/ баривчилж, саатуулсан байдаг. 

Улмаар тэднийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын есдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. 

Тэгвэл Л.Бямбасүрэнгийн оронд ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга М.Нармандахыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.