ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, торгох ял оноолоо /ВИДЕО/

ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, торгох ял оноолоо /ВИДЕО/

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр /2024.10.09/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд боллоо.

Шүүхээс Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, торгох ял оноосон байна.

Тодруулбал, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон байна. Тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноосон байна. Прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 

ВИДЕО:  Хохирогчтой өмнө нь хийсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө