ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт иргэд "орон нутгийн сонгуулийн асуудал"-аар маргалдаж, нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт иргэд "орон нутгийн сонгуулийн асуудал"-аар маргалдаж, нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэд маргалдаж нэгнээ хутгалж, гэмтээсэн байж болзошгүй хэрэг явдал гарсан талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тодруулбал, иргэд улс төржилтөөс болж нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг энэ сарын 07 /2024.10.07/-ны өдөр гарсан байна. Иймд хууль сахиулах байгууллагаас тус хэрэгтэй холбогдуулж иргэн С-г саатуулсан аж. Харин хохирогч болох М нь эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж аваад байгаа юм байна.  Зарим албан бус эх сурвалжууд буйгаар, "эдгээр иргэд нь хэн нэгний facebook-тээ бичсэн мэдээллийн доор сэтгэгдлээр маргалдаж, улмаар уулзан нэгнээ гэмтээсэн байж магадгүй байгаа" гэх мэдээллийг өгч байна.