Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдлыг прокуророос хянаад “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хаажээ

Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдлыг прокуророос хянаад “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хаажээ

Австрали улсад ажиллаж, амьдардаг "OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг цагдаагийн байгууллагаас "залилан"-гийн хэргээр шалгаж эхэлсэн байдаг.

Учир нь уяач Л.Цандэлэг "OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгээр дамжуулан өөрийн хүүхдээ Австрали улсад сургахаар 102 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэсэн ч тэрбээр хүүхдээ сургаагүй, мөнгөө буцаан авч чадаагүй гэж буй. 

Харин иргэн О.Оюунцэцэг нь Л.Цэндэлэгийн залилуулсан гэх мэдээлэлд "Намайг хүчиндэнэ гэж сүрдүүлээд байсан өвөө сошиалаар хүчиндээд эхэлсэн бололтой. Гомдолоо тэр дор цагдаад өгсөн. 12 сард сошиалд буллидүүлэнгүүт үйлчилгээгээ больж буцаалт тэр дор авая гэсэн. Манайхаас шууд өгөх санхүүгийн боломжгүй байсан. Хуулийн байгууллагад бүх материал өгсөн" гэх тайлбарыг өгсөн байдаг.  

Тэгвэл иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Иймд прокуророос хэргийг хянаад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.