Г.Пүрэвдэлгэр: Орон нутгийн сонгуультай холбоотой 492 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Г.Пүрэвдэлгэр: Орон нутгийн сонгуультай холбоотой 492 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

ЦЕГ-аас орон нутаг, аймаг нийслэлийн, сум дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.10.09/ мэдээлэл хийлээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, "ИТХ-ын сонгуультай холбоотой 492 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 146 гэмт хэргийн, 346 зөрчлийн шинжтэй дуудлага байна. Ийнхүү шийдвэрлэсэн 279 хэрэг байгаа бол 213 хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол мэдээллийн 41 буюу 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх зүйл ангид хамаарч байна. 89 гомдол мэдээлэл буюу 60.9 хувь нь Эрүүгийн хуулийн 14.8 буюу сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллүүд эзэлж байна. 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор 2230 хэсгийн хороонд аравдугаар сарын 9-13-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд 10684 албан хаагч, 574 тээврийн хэрэгсэл хуваарилагдан, ажиллахад бэлэн байна" гэлээ.

Л.Лхамбүтэд