"Blue Sky Tower"-аар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

"Blue Sky Tower"-аар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Блю скай" барилгын 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт бүртгэгдэж холбогдох төрийн байгууллагууд тус газарт ажилласан. 

Харин зарим эх сурвалжууд, "blue sky дээр тарваган тахал бүртгэгдсэн байж болзошгүй гээд зооноз, цагдаагаас бүрэлдэхүүн иржээ. Тус буудалд үлдээсэн тарвагыг авчирсан хүмүүс бүгд өндөр халуурч, ХӨСҮТ хүргэгдсэн тул ийм нөхцөл байдал үүссэн байна" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. 

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамнаас, "Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй” гэсэн мэдээлэл цахим сайтуудад мэдээлэгдэж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Blue Sky Tower-н 2 давхрын 00-ын өрөөнд ууттай тарвага боогоод орхисон гэх мэдээллийг өгсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлагын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Тухайн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэж мэдэгдлээ.