ТОДРУУЛГА: МАН-ын ухуулагчид нэгнийгээ хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл нь худал гэв

ТОДРУУЛГА: МАН-ын ухуулагчид нэгнийгээ хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл нь худал гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Сонгинохайрхан дүүргийн МАН-ын ухуулагч нар штабын байрандаа архидан согтуурч улмаар нэгийгээ хутгалан хүнд гэмтээсэн. Гэмтсэн хүний биеийн байдал хүнд байна" гэх мэдээлэл цахим орчинд гарсан. 

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагас тодруулахад "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн ухуулгыг хийсэн ажилчид штабын байрандаа архидан согтуурсан.Нэгнийгээ хутгалж, гэмтээсэн гэдэг нь худал. Архидан согтуурсан зөрчил гаргасан учраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна" гэлээ. 

Ташрамд дурдахад,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг тодруулах сонгуулийн санал хураалт ирэх баасан гарагт буюу 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр улс орон даяар болно.