СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд билъярд тоглож байгаад маргалдаж, нэгнийгээ хутгалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд билъярд тоглож байгаад маргалдаж, нэгнийгээ хутгалжээ

Энэ оны аравдугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу шалгахад 17 настай, эрэгтэй , 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн байна. Иймд иргэд та бүхнийг хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.