Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяад яллах дүгнэлт үйлджээ

Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяад яллах дүгнэлт үйлджээ

Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар  Анагаах ухааны доктор Д.Нарантуяаг одоогоос хоёр жилийн өмнө томилж байсан билээ. 

Тэгвэл Д.Нарантуяа нь бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт удирдах албан тушаал хашиж байсан Д.Нарантуяа нь иргэн Ч.Б, А.Б нартай бүлэглэн, нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байна. Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.