Өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон 96 хүнийг олж тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон 96 хүнийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс,

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Өмчлөх эрхийн эсрэг 249, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 100, бусад 16 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 88.091 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 87.407 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.467 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 940 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.996, танхайрах 142, хүний биед халдах 379, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 82.058, бусад 1.632 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр 40 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 177 этгээд , сураггүй алга болсон 96 хүн, шүүхээс даалгасан 79 хүн, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.