Бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн иргэнийг яллагдагчаар татжээ

Бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн иргэнийг яллагдагчаар татжээ

Өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фейсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон байна.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны аравдугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.