Энэ сарын 5-наас ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно

Энэ сарын 5-наас ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх бол энэ сарын 5-наас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, аравдугаар сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, аравдугаар сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа.