Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр болон маргаашдаа ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи тогтуун байна. Мөн ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-19 градус дулаан байна.