ШУУРХАЙ: Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байхдаа амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байхдаа амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

Засан хүмүүжүүлэх газар буюу хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч гадуур ажиллаж байхдаа хоолойгоо хутгаар зүсэж амиа хорлосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан 26 настай Ц нь Төв аймгийн Баян сумын нутагт баригдаж буй дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байх үедээ ийнхүү амиа егүүтгэж нас барсан байна. Энэ талаарх мэдээллийг албаныхан одоогоор нууцалж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Учир нь тухайн хорих ангийн дарга Ц.Мэндсайхан нь хүмүүжигч нарыг дулааны цахилгаан станцын барилгад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан байж магадгүй байгаа аж.

Амь хохирогч нь тус ангид хүмүүжиж байхдаа "Удаа дараа дарамтад байгаа" талаараа мэдэгдэж байсан гэх мэдээлэл байна. Уг хэргийг өдгөө хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.