ШУУРХАЙ: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй хэрэг гарчээ

Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 28-ны /2024.09.28/ өдөр гарчээ. 

Тодруулбал, ОБЕГ-ын хурандаа Н нь өөр албан тушаалд дэвшсэн баяраа тэмдэглэж, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "E" гэх зочид буудалд архидан согтуурсан байна.

Гэтэл тухайн үед хамт байсан алба хаагч О нь тодорхойгүй шалтгааны улмаас нар барсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн алба хаагчийг хамт ажилладаг хүмүүс нь ухаангүй байдалтай ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэвч тэрээр ухаан оролгүй нас баржээ. Зочид буудалд баяраа тэмдэглэсэн Н нь амь насаа алдсан О гэх алба хаагчтай маргалдаж, зодсон байж болзошгүй" гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө