ШУУД: "Төмсөг"-ний хагалгаанд орсон хоёр цэргийн асуудлыг ХЭҮК-оос шалгахад "гаднын нөлөөгүй" гэдэг нь тогтоогджээ

2024-10-01 12:42

ШУУД: "Төмсөг"-ний хагалгаанд орсон хоёр цэргийн асуудлыг ХЭҮК-оос шалгахад "гаднын нөлөөгүй" гэдэг нь тогтоогджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр/2024.08.28/ гарч, энэ нь олны анхаарлыг татаад байсан билээ. 

Тэгвэл тухайн алба хаагчид шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний комисс ажлын хэсэг байгуулж, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, тухайн цэргийн ар гэрийнхэнтэй шуурхай холбогдож, хяналт шалгалт хийсэн байна. Иймд бид ХЭҮК-ын Гомдол хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас дээрх асуудлыг тодруулахад, "Тухайн нөхцөл байдал үүсэн гэх заставт хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулаад Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Тогтоогдсон нөхцөл байдлын хувьд тухайн хоёр цэрэг болон бусад цэргийн албан хаагчид цэргийн дүрмийн харилцааг зөрчсөн нь тогтоогдсон. Гэхдээ тухайн албан хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй нөхцөл байдал нь тухайн цэргийн дүрмийн бус харилцаатай шууд холбоотой гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл тухайн цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн нөхцөл байдал нь өөр шалтгаантай гэж үзсэн" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

2024-10-01 08:21

ШУУРХАЙ: "Төмсөг"-ний хагалгаанд орсон хоёр цэрэгтэй "дүрмийн бус харилцаа үүссэнээс биед нь халдаагүй" гэж дүгнэжээ

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр/2024.08.28/ гарч, энэ нь олны анхаарлыг татаад байсан билээ. 

Тэгвэл тухайн алба хаагчид шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд холбогдох байгууллагууд нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төмсөг нь гэмтсэн гэх хоёр цэрэг нь ямар нэгэн гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаанд орсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Харин тухайн алба хаагчидтай "цэргийн дүрмийн бус харилцаа үүссэн" гэж дүгнэсэн байна. Тодотговол, цэргийн алба хаагчидтай өндөр дуугаар харилцах, зохисгүй үг хэллэг хэрэглэх зэргээр харилцаа үүссэн. Харин бие махбодод нь халдаагүй" гэж дүгнэжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.