Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Өнөөдөр /2024.09.29/ Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. 

Маргааш буюу энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, ирэх сарын 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно.

Салхи энэ сарын 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-р сарын 03-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, ирэх сарын 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.