СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв, зүүн аймгийн нутгаар, маргааш говийн нутгаар цас орж, цочир хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв, зүүн аймгийн нутгаар, маргааш говийн нутгаар цас орж, цочир хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

Өнөөдөр /2024.09.28/ Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Тодруулбал, өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг байгаа Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. 

Маргааш буюу энэ сарын 29-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг  мөн онцгойлон анхааруулж байна. 

Энэ сарын 30-нд буюу ирэх даваа гарагт нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи маргааш буюу энэ сарын 29-нд зарим газраар, энэ сарын 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө