"Хар бээлий өмсөн бусдыг зодож" буй бичлэгт гарсан этгээдийг олж тогтоон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ

"Хар бээлий өмсөн бусдыг зодож" буй бичлэгт гарсан этгээдийг олж тогтоон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд бусдын эрх чөлөөнд халдаж буй дүрс бичлэг ихээр нийтлэгдэж, улмаар энэ дагуу цагдаагийн байгууллага шалгах ажил эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Манлай уяач Т.Галбадрах нь "хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн" гэх бичлэг нийтлэгдэж энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2024.09.27/ олон нийтийн сүлжээнд "70-77 ХӨА дугаартай тээврийн хэрэгслийн хажууд гартаа хар бээлий бололтой зүйл өмссөн эмэгтэй нэг бүсгүй хараалын үгээр доромжилж, зодож" буй бичлэг нийтлэгдсэн. Тэгвэл тус бичлэгт гарч буй  хүмүүсийг олж тогтоон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж эхэлсэн байна.