Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн явган зорчигчтой маргалдаж, улмаар биед нь халдаж буй бичлэг өнөөдөр цахим сүлжээнд цацагдлаа.
Тус бичлэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй жолооч автомашинаасаа бууж, явган зорчигчийн биед, хэл амаар доромжилж буй нөхцөл байдал харагддаг. Тэгвэл бичлэг дээрх хүнийг олж, тогтоон уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Хүн дайрчих шахна. Тэгснээ машин алгадлаа гээд үсчээд буугаад ирдэг гэнээ. Хүмүүс "Хүүхэд зодохоо болиоч ээ" гээд бичлэг хийж байгааг мэдэнгүүтээ "Уучлал гуйсан биз дээ" гээд жүждэг гэнээ. Ийм муухай авгай нар хаанаас гарч ирээд байна аа ? pic.twitter.com/gk4q3LvgRU
— Д. УУГАНБААТАР (@_UUGANBAATAR) September 25, 2024