Албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харьяа Баян-Адарга сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч М нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Талийгаач 32 настай бөгөөд эрлийн ажиллагаанд оролцох үед нь завь нь хөмөрч, усанд эндсэн байна.
