Энэ сарын 28-наас ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Энэ сарын 28-наас ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Энэ сарын 25-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.

Салхи 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус,өдөртөө +13…+18 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.