ШУУРХАЙ: Б.Ариунзаяаг "хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан" хэмээн шалгагдаж байхдаа оргон зайлсан гэж эрэн сурвалжилж байна

ШУУРХАЙ: Б.Ариунзаяаг "хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан" хэмээн шалгагдаж байхдаа оргон зайлсан гэж эрэн сурвалжилж байна

Б.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Б.Ариунзаяаг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд энэ үедээ оргон зайлсан хэмээн эрэн сурвалжилж байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, Б.Ариунзаяаг баривчлах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас аавыг нь нас барсны дараа сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2024.04.30/ тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.