Японы Изү болон Огасаварын арлуудад 09:00 цаг орчимд цунами ирэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлэв

Японы Изү болон Огасаварын арлуудад 09:00 цаг орчимд цунами ирэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлэв

Өнөөдөр /2024.09.23/ өглөө 08:14 цагт Токио хотоос өмнө зүгт Торишима арлын ойролцоо Номхон далайд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Японы цаг уурын агентлаг Изү болон Огасаварын арлууд, Шин-цушима орчимд өглөөний 09:00 цаг орчимд нэг метр хүртэл цунами ирэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлэв. Одоогийн байдлаар Хачижо-жима аралд 50 см өндөр цунами ажиглагдсан байна. Японы NHK агентлагийн мэдээлснээр далайн эргийн бүс нутгуудад нэг метр хүртэл цунами үүсэх төлөвтэй байна. Хүмүүсийг далайн эрэг, гол мөрний амнаас хол байхыг зөвлөж байна гэжээ. 

Түүнчлэн Японы эргийн хамгаалалтын алба эргийн бүс нутагт явж буй хөлөг онгоцуудад анхааруулга өгчээ. Мөн Цаг уур орчны шинжилгээний газраас гаргаж буй сүүлийн үеийн мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Эх сурвалж: NHK