Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи Монголд хоёр жил хорих ял эдэлнэ

Эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи Монголд хоёр жил хорих ял эдэлнэ

Монгол иргэдийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн зургаадугаар сард Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид анхан шатны шүүхээс оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Харин шүүгдэгч уг хэргээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдэх хурал өчигдөр /2024.09.23/ Улсын Дээд шүүхэд болсон байна. Улмаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгч нь Монгол иргэдийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэсэн хэргээр хоёр жилийн хорих ял эдлэхээр боллоо. 

Ташрамд өгүүлэхэд, Лох Сиен Чи нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан...”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан...” гэмт хэрэгт холбогдсон юм.